loader

Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

            Өдгөө 90 нас хүрч буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  ахмад настан Ч.Зоригт, З.Баасанхүү, Б.Данаажав нарыг байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдгээр шагналаа.

            Шагналыг тус байгууллагын “Ахмадын хороо”-ны дарга, бэлтгэл хурандаа Ц.Мөнхжаргал, бэлтгэл хурандаа Н.Цэрэнлхагва нар гардуулан өглөө.

            1930 онд төрсөн Ч.Зоригт нь 1957-1989 онд хорих ангийн хянагчаас эхлээд аж ахуйн дарга, удирдах газарт хувцасны байцаагч, З.Баасанхүү нь 1967-1987 онд Засан хүмүүжүүлэх байгууллагын удирдах газрын тоо бүртгэлийн байцаагч, Б.Данаажав нь 1958-1970 онд Баруунхараагийн хоёрдугаар лагер, Засан хүмүүжүүлэх байгууллагын удирдах газрын аж ахуйн тасаг, тоо бүртгэлийн тасагт данс хөтлөгч, нярав, байцаагчаар тус тус ажиллаж байсан бөгөөд гурвуулаа манай байгууллагын бэлтгэл ахмадууд юм.

            Байгууллагынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан идэвх зүтгэл гарган ажиллаж, тэтгэвэртээ гарсан алба хаагчдынхаа төлөөлөл болгож бэлтгэл ахмад Б.Данаажавын сэтгэгдлийг хүргэе.

        -Өндөр настай намайг тоогоод ирдэг байгууллагатай байх сайхан юм. Намайг цэргийн дүрэм бас урлаг хүн болгож хүмүүжүүлсэн. Ханийгаа дагаад энэ байгууллагад ажилд орсон. Тухайн үедээ нэг ч гэсэн хүнийг хүн болгоод авчихъя, алдаа оноогоо ойлгож ухаарч цаашид сайн сайхан яваг гээд их хичээж ажилладаг байлаа. Манай байгууллага бол хүний төлөө л ажилладаг. Би байгууллагынхаа Тэргүүний хүмүүжүүлэгч болж байсан. /инээв/ Залуу насны олон сайхан дурсамж тодорч байна. Хууч хөөрөөд суувал хэдэн ч орой багадахаар байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд