loader

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ:

  •     Хорихоос өөр төрлийн ял албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар харьяалах нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
  •    Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
  •       Хорихоос өөр төрлийн ял албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаарх гомдлыг хянан шийдвэрлэх;
  •    Хорих ял эдлүүлэхийг хойшлуулсан, тэнсэн сулласан ялтанд хяналт тавих ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
  •    Хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх талаар гадаадын улс орнуудын туршлага судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
  •    Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээний талаар санал боловсруулах;
  •     Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийн судалгаа, зардлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих;
  •     Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд