loader

Хорих ял эдлүүлэх алба

ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАН ЧИГ ҮҮРЭГ:

  • Цагдан хорих шүүхийн шийдвэр, баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
  • Хорих ангийн үйл ажиллагааг нэгдсэн болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;
  • Хоригдлын шилжилт хөдөлгөөн, хуяглан хүргэх ажиллагааг холбогдох журам, зааврын дагуу зохион байгуулах, хяналт тавих;
  • Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуульд заасан гүйцэтгэх ажил явуулах үндэслэл, хүрээнд нийцүүлэн гүйцэтгэх ажлыг зохион байгуулах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн гүйцэтгэх ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, гүйцэтгэх ажил эрхэлж байгаа бусад байгууллагатай хамтран ажиллах;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар хэлтсийн инженер, техникийн байгууламж, теле хяналтын систем, радио болон утсан холбооны техник хэрэгслийн тоног төхөөрөмжийн хангамжийн хэвийн ажиллагааг хангах ажлыг удирдан зохион байгуулах, инженер техникч, холбоочин, операторчдыг мэргэжлийн удирдлагаар хангах;
  • Хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг мэргэжлийн удирдлагаар хангах, шалган зааварчлах ажлыг зохион байгуулах;
  • Нийгэмшүүлэх ажиллагааг хөгжингүй орнуудын нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан шинэ шатанд гаргах, нийгэмшүүлэх ажлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, хорих ял эдэлж буй этгээдийг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлах;
  • Хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжид ял эдэлж буй этгээдийг төрөлжсөн сургалтад хамруулах буюу мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгэмшүүлэх болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, хувийн нөөц боломжийг нээн хөгжүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
  • ШШГЕГ-ын харьяа салбарын эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  • Эрүүгийн хэргийн талаарх шүүхийн зарим төрлийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааны нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;
  • Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд онцгой нөхцөл бий болсон үед нэгдсэн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас оролцох, төлөвлөлт боловсруулж, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  • Хорих анги, байгууллага дахь эрсдэлийн үнэлгээний дагуу сөрөг хариу арга хэмжээ, тусгай ажиллагааны төлөвлөлт, бэлтгэлийг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  • Байгууллагын аюулгүй байдлыг хангахад албаны нохойгоор мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  • Хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст ял эдэлж буй төлбөртэй хоригдлыг ажлын байраар хангах, хохирол төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд