loader

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭН, ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

Шилэн дансны тухай хуулийн дагуу www.shilendans.gov.mnцахим хуудсанд мэдээлэл байршуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, аж ахуйн хэлтэс, байршуулсан мэдээлэлд хяналт тавихыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хариуцан ажиллаж байна.

 

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ТАВИГДСАН

МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавигдсан мэдээллийг нэгтгэн танилцуулбал:

Нэг. Мэдээлэл байршуулж байгаа байгууллагын статистик үзүүлэлт:

            Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны хагас жилийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон 58 төсвийн байгууллага, 4 төрийн өмчит үйлдвэрийн газар буюу нийт 63 алба, аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгж хуулийг хэрэгжүүлж ажилласан байна.

Хүснэгт 1

Байгууллагын төрөл

Байгууллагын тоо

Мэдээлэл оруулах эрхтэй хэрэглэгчийн тоо

Хуулийн үйлчлэл

1

Төсвийн байгууллага

59

59

3.1.1

2

ТӨҮГ, УТҮГ

4

4

3.1.2

 

Нийт

63

63

 

 

Хоёр.Төсвийн төвлөрүүлэн захирагчийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал:

 

Мэдээлэл байршуулах давтамжийн хугацаагаар тооцож үзэхэд 2023 оны хагас жилийн байдлаар 63 байгууллага тайлан илгээж, тайлан илгээлт 100 хувь, шилэн дансны нэгдсэн цахим системд 5075 мэдээллийг мэдээлж, 98.2 хувьтай мэдээллийг байршуулан ажилласан байна.

Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.5, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал:

1.Шилэн дансны цахим систем 2023 оны 01 дүгээр сараас шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Сангийн яамтай хамтран холбогдох мэргэжилтнээр шийдвэр гүйцэтгэх алба, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар хэлтэс, ТӨААТҮГ-ын санхүүгийн алба хаагч нарт шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, шилэн дансны цахим сайтын талаар сургалт явуулсан.

 

            2.Шилэн дансны цахим хуудаст байгууллагуудын мэдээлэл бүрэн татагдаж байршихгүй байсныг анги байгууллагын нягтлан бодогч нарт заавар өгч сангийн яамны шилэн дансны мэргэжилтэнгээр тохиргоог засуулж, байгууллагуудын мэдээллүүдийг бүрэн татагддаг болгосон.

 

3.Шилэн дансны цахим хуудаст байршуулж байгаа мэдээлэлд сар бүр хяналт тавьж   2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07/362, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 07/928, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 07/1223 дугаар албан бичгээр тус тус нийт хорих анги, байгууллагуудад үүрэг хүргүүлэн ажилласан.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, газар, хэлтэс, хорих анги байгууллагуудын нягтлан бодогч нарт ТЕЗ, ТТЗ өөрчлөлт оруулж хүсэлт илгээх талаар viber,output messenger-ээр заавар зөвлөгөөг нэг бүрчлэн өгч, Сангийн яамтай хамтран өөрчлөлт оруулан аудитын тайлан дээр 63 нэгжийн тайлан харагддаг болгосон.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд