loader

"Хорих байгууллага ба Хүний эрх" сэдэвт сургалт явуулж байна

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн албан хаагчид "Хорих байгууллага ба Хүний эрх" сэдэвт сургалтад өнөөдөр /2019.05 21/ хамрагдаж байна.

         Сургалтаар “Хүний эрх, эрх чөлөөний олон улсын индекс ба Монгол Улс”, “Хүний эрхэд суурилсан хорих байгууллага буюу Олон улсын эрх зүйн зохицуулалт”, “Хорих байгууллага дахь олон улсын стандарт”, дүрэм журмууд, “Онцгой анхаарал шаардлагатай хориглуудтай ажиллахад анхаарах асуудал”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө буюу Олон улсын гэрээ, чиг хандлага, зарчим”, “Монгол Улс дахь нөхцөл байдал, хууль хэрэглээ”, “Жендэр ба хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл өгч байна.
          Уг сургалтыг Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү сургалтад хамрагдснаар алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй төлөвших ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд