loader

Сэтгэл зүйчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагуудын сэтгэл зүйчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь сэтгэл зүйчдийн оролцоо, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх мэргэшүүлэх  сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

    Энэ удаагийн сургалтыг “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”, “IDLO олон улсын байгууллага”, “Донтолтоос эдгээх сургалт зөвөлгөөний институт”,” МУИС-ийн “Нийгмийн ажлын танхим”, “Сэтгэл судлалын үндэсний төв”, “Ногоон цас” төрийн бус байгууллагатай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх арга зүй”, “Хэвийн бус зан байдлын арга зүй”, “Архинд донтогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” зэрэг сэдвээр мэдлэг мэдээлэл олгожээ.

    Сургалтад 23
сэтгэл зүйч хамрагдаж, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга барилын талаар харилцан туршлага солилцож, цаашдын үйл ажиллагааныхаа бодлого, чиглэлийг тодорхойлсон ач холбогдолтой сургалт болсон байна

       Хорих анги бүр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх тусгайлан тохижуулсан өрөөтэй байдаг. Мөн хорих байгууллагын сэтгэл зүйчид хорих ял эдлэгсдийн сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хангах,  зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд