loader

“Эмэгтэй хоригдолд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээний онцлог” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулав

Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран “Эмэгтэй хоригдолд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээний онцлог” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын гавьяат хуульч, доктор (Ph.D) Р.Оюунбадам, ШШГС-ийн захирал доктор (Ph.D), профессор, хурандаа Н.Гантулга, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Д.Уранчимэг, ШШГС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Баттулга, тус тэнхимийн ахлах багш, ахмад О.Баяржаргал, багш, ахмад Б.Мөнхбаатар, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Ч.Байгалмаа, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын нийгмийн ажлын ахлах багш, Монголын мэргэжлийн нийгмийн ажлын холбооны тэргүүн Н.Нямдорж нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мөн хуралдаан, хэлэлцүүлэгт урилгаар Хууль сахиулахын их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор, дэд комиссар Б.Бат-Эрдэнэ, ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага стратегийн профессорын багийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл, Хууль сахиулахын удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлага стратегийн профессорын багийн профессор, хурандаа Г.Тамир, Нийслэлийн Гэр бүл хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжил, тогтвортой байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Бадамцэцэг, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, “Монгол халамж” НҮТББ-ын тэргүүн Л.Отгончимэг болон Хууль сахиулахын их сургуулийн багш, судлаачид болон хотын бүсийн хорих ангийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид оролцов.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд дээрх илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж боловсруулан ШШГЕГ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд