loader

"Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа

Монгол Улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Орчин цагийн төрийн архив-90 жил” сэдэвт "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төв архив тус Ерөнхий газрын хурлын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал, хөгжил, дэвшил болон Төв архивын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргаж, иргэдэд архивын лавлагаа, хуулбарыг үнэ төлбөргүй олгож үйлчилсэн.

Мөн хүрэлцэн ирсэн иргэд болон алба хаагчдад ШШГБ-ын 95 жилийн ойн “Төрийн төлөө” баримтат киног үзүүлсэн. Мөн Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа А.Лхагва байгууллагын 80, 85, 90, 95  жилийн ойн номуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд