loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн 2017 оны 03 дугаар улирлын өргөдөл, гомдлын мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/80 дугаар тушаалаар батлагдсан “Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хяналт тавих журам” болон бусад холбогдох эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
 
Иргэд, хуулийн этгээд, хоригдогсод тэдгээрийн гэр бүлийн гишүүдээс гаргаж буй өргөдөл, гомдлыг бичгээр, утсаар, амаар, байгууллагын цахим хаяг болон Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамжуулан хүлээн авч, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, хорих ял, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хуулиар олгогдсон эрхийг тэгш эдлүүлэх, ирүүлсэн өргөдөл, гомдлыг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхэд хяналт тавин ажиллалаа.
 
2017 оны 03 дугаар улирлын байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 1812, тус газрын харьяа алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжүүдэд 3255, нийт 5067 өргөдөл, гомдол гаргасан байна.
Үүнээс 4075 буюу 78.6 хувийг бичгээр, 697 буюу 14.9 хувийг биечлэн, 116 буюу 2.4 хувийг утсаар, 114 буюу 2.4 хувийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвөөр, 65 буюу 1.7 хувийг байгууллагын цахим хаягаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан. Графикаар үзүүлбэл:

2017 оны 03 дугаар улирлын байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос ирүүлсэн нийт 5067 өргөдөл, гомдлын 4255 буюу 83.9 хувь нь өргөдөл, 732 буюу 14.4 хувь нь гомдол, 80 буюу 1.7 хувийг санал эзэлж байгаа бөгөөд 4555 буюу 89.8 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 512 буюу 10.2 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна. Үүнийг графикаар үзүүлбэл:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд ирүүлсэн 5067 өргөдөл, гомдлын 1855 буюу 37 хувь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар, 1396 буюу 27 хувь нь хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1816 буюу 36 хувь нь хүний нөөц, сургалтын чиглэлээр ирүүлсэн байна.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд нийт 127 иргэн хандсанаас талархал 2, санал хүсэлт 80, гомдол 44, өргөдөл 1 тус тус ирүүлсэн бөгөөд санал, хүсэлтийн 114 буюу 89.7 хувийг шийдвэрлэж, 13 буюу 10.3 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.

Тус Ерөнхий газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 5, Улсын Их Хурлын гишүүнээс 13, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 72, нийт 90 өргөдөл, гомдол уламжлагдан ирсэн. Нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 85 буюу 94.5 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 5 буюу 5.5 хувь нь шийдвэрлэх шатандаа хуулийн хугацаандаа хяналтад байна. Дээд байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, дүнг тухай бүрт нь илтгэн танилцуулж ажиллалаа.

2017 оны 03 дугаар улирлын байдлаар хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал




Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 102 буюу 6.8 хувиар буурсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 95 буюу 5.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛЫН АГУУЛГЫГ ЭЗЛЭХ ХУВИАР НЬ АВЧ ҮЗВЭЛ:


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд