loader

ХОТЫН БҮСИЙН ХОРИХ АНГИ, БАЙГУУЛЛАГА, САЛБАР НЭГЖИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТНУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг Ахлагчийн жил болгон зарласны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” зорилтын хүрээнд Харуул хамгаалалтын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт өнөөдөр (2024.05.09) эхэллээ.
Улаанбаатар хотын бүсийн хорих анги, байгууллага, салбар нэгжийн 38 алба хаагч хамрагдаж байна. Сургалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт судалгааны 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн эрдэмтэн багш нар “Байгууллагын соёлд ахлагч бүрэлдэхүүний үүрэг”, “Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Хорих байгууллага дахь хүний эрх”, “Аюулгүй байдлын ойлголт” сэдвийн хүрээнд хичээл зааж байна.

Энэ үеэр сургалтын үйл ажиллагааг нээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Соёмбо” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд