loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН
2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд ШШГБ-ын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг жилийн эцсийн байдлаар гарган ХЗДХЯ-нд тус тус хүргүүлсэн.
2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 25 салбар нэгж орон нутаг дахь Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран ажиллаж, тухайн байгууллагад шаардлагатай асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авч ажилласан байна.
  
“Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт”, “Жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийн удирдлагын зарим асуудал, шийдэл”, “Хүний эрх, ажлын байрны дарамтын тухай үндсэн ойлголт, хэм хэмжээ” сэдвээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш доктор /Ph.D/ дэд профессор Э.Ариунаа, Ч.Эрдэнэчимэг нар нийт алба хаагчдад сургалт зохион байгуулсан.
Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан “Харилцан хүндэтгэе”, “Хүндлэл хамгийн тод гэрэл” аянд тус тус нэгдэж, харьяа хорих анги, байгууллагууд алба хаагчдад жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар сургалт зохион байгуулсан.
Ерөнхий боловсролын төгсөх ангийн хүүхдүүдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бидний бахархал” арга хэмжээг Хан-Уул дүүргийн 32, 75 дугаар дунд сургууль болон Хөвсгөл аймагт тус тус зохион байгууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус хуулийн 8 дугаар зүйлд 68 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор заасан ба мэдээллийг ил тод болгосон эсэхийг тодорхойлох 98 шалгуур үзүүлэлтийн дагуу холбогдох мэдээллүүдийг cd.gov.mn цахим хуудаст байршуулж, хэрэгжилтийг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны https://shilen.gov.mn/ сайтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 100 хувийн хэрэгжилттэй үнэлэгдсэн.
Иргэд, олон нийтийн санаа бодолд дүн шинжилгээ хийх, удирдлагыг мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой эерэг, сөрөг болон нийгэмд өрнөж буй цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийн тоймыг 208 удаа бэлтгэн танилцуулсан.

Хэвлэл мэдээллийн төвөөс дотооддоо “Албаны төлөө” нэвтрүүлэг 6, нэвтрүүлэг 4, видео мэдээ 10, шторк 25, постер 86, подкаст 6, фото сурвалжилга 2, ярилцлага 1, нийтлэл 1, сурвалжилга 1 дугаарыг тус тус бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээллийг МҮОНРТ, TV5, TV8 зэрэг телевизийн нэвтрүүлэг 6, зочны ярилцлагын цагт 8, мэдээг 73 удаа давталттайгаар;
“Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өглөөний сонин” сонинд 30 мэдээ мэдээлэл;
Олон нийтийн сайтуудад нийт сурвалжилга 9, ярилцлага 25, мэдээ мэдээлэл 323 тус тус нийтлүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчтай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бодит бус, сөрөг мэдээ мэдээлэлд нийт 12 удаа хариу залруулга, давхардсан тоогоор 137 удаа тайлбар мэдээлэл хэвлэл мэдээллийг байгууллагад өгч ажилласан.

Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтыг 3 удаа, “Офицер” бэлтгэх дамжааг 2 удаа, ШШГБ-ын цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтыг 2 удаа тус тус зохион байгуулж, шаардлага хангасан иргэдийг албан тушаалд томилсон.
Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн нөөц бүрдүүлэх зорилгоор “Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулж, сорилын болон ярилцлагын шалгалтад тэнцсэн 33 оролцогчийг шийдвэр гүйцэтгэгчийн нөөцөд бүртгэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/215 дугаар тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022-2023 онд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийг батлуулан, нийт анги, байгууллагуудад хүргүүлж, сар бүр сургалтын тайлан мэдээг авч нэгтгэн, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа.
Тайлант хугацаанд удирдах ажилтнууд, хорих анги, байгууллагын харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, цагдан хорих байрны дарга, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, архив, бичиг хэргийн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнууд, хүний тоо бүртгэлийн байцаагч, туслах, холбоо мэдээллийн технологийн инженерүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг 12 төрөл мэргэжлийн 796 алба хаагч танхимын болон цахим сургалтад хамрагдсан.

Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, алба хаагчийн мэргэжлийн манлайлал, ур чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилгоор ДХИС-ийн Удирдлагын академийн докторын өдрийн хөтөлбөрт 2, магистрын өдрийн хөтөлбөрт 12 алба хаагч, ШШГАС-ийн докторын эчнээ хөтөлбөрт 6 удирдах ажилтан, ахисан шатны магистрын хөтөлбөрт 26, ШШГАС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 164, бакалаврын 3 жилийн эчнээ хөтөлбөрт 65, 5 жилийн эчнээ хөтөлбөрт 58 алба хаагч тус тус суралцаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийт 61 алба хаагчийг “Хүний эрхийн сургагч багш”-аар бэлтгэсэн.
Жилийн эцсийн “Зангиа академи”-ийн суурьгүй анхан шат хөтөлбөрт 199, суурьтай анхан шат хөтөлбөрт 136, анхан дунд шат хөтөлбөрт 75, дунд шат хөтөлбөрт 63, ахисан дунд шат хөтөлбөрт 28 алба хаагч тус тус суралцан сургалтын гэрчилгээ авсан.
2023 онд Архивын ерөнхий газартай хамтран Төрийн архивын (www.e-document.gov.mn) системийг Тусгай архивын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн. Уг системд 2023 онд 52229 хуудас 443 баримтыг шинээр цахим хэлбэрт шилжүүлж, гүйцэтгэл 40.3 хувьтай байна. Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил 2023 оны жилийн эцсийн байдлаар бүрэн хэрэгжсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/64 дүгээр “Тэмцээн зохион байгуулах тухай” тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2023 оны аварга шалгаруулах “Спортын зургаан төрөл”-т тэмцээнийг харьяа 47 нэгжүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын дуучин, МУСТА, хошууч Э.Болормаа “Энх мэндийн хадаг” анхны бие даасан тоглолт, бүжгийн багш, доктор (Ph.D), ахмад М.Мөнгөнцэцэг “ТЭНГРИ БҮЖИ” бие даасан уран бүтээлийн тоглолт, ахлах дэслэгч Н.Эрдэнэсүх “Удмын үргэлжлэл” анхны бие даасан тоглолтоо тус тус зохион байгууллаа.
2023 онд нийт 46 хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжийн 2690 алба хаагчдаас 2666 /давхардсан тоогоор/ алба хаагч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан.
БНСУ-ын “EL” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсанаар алба хаагчид хөнгөлттэй үнээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдах боломж бүрдсэн ба 3 сувилагчийг тус эмнэлэгт туршлага судлуулсан.
2023 онд Хорих ял эдлүүлэх албанаас “Эерэг харилцаа-Шуурхай үйлчилгээ” аяныг зохион байгуулсан. Тус аяны хүрээнд хамтран ажилладаг байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэсэн.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 21 хорооны 126 га газар, орон нутагт 59 га газар буюу улсын хэмжээнд нийтдээ 185 га талбайн цас, мөсийг цэвэрлүүлсэн. Улсын хэмжээнд 280 аж ахуй нэгж, байгууллага уриалгад нэгдэн, хамтран ажилласан.
Шийдвэр гүйцэтгэх албанаас байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах, төлбөр авагч иргэн, хуулийн этгээд болон тэжээн тэтгүүлэгч хүүхдийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, хүүхдийн тэтгэлгийн төлбөр төлөлтийг эрчимжүүлэх зорилгоор “Хуулиа дээдэлж, Үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй” аяныг зохион байгууллаа.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 53 алба хаагчийг 3 сарын хугацаагаар татан ажиллуулсан.
Тайлант хугацаанд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр нэгдсэн 15, чиглэсэн 15, нийт 30 үүрэг, чиглэл, албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд нэгдсэн 6, тусгайлсан 11 нийт 17 үүрэг хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллалаа.
2023 онд Дорнод аймагт “Зүүн бүсийн албадан эмчлэх төв”-ийг 25-30 орны багтаамжтай, жилд 160 хүртэлх эмчлүүлэгчийг хүлээн авах хүчин чадалтайгаар 17 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагааг 2023 оны 04 дүгээр сараас эхлүүлсэн.
Хорих анги, байгууллагад бага боловсролтой 551 хоригдол ял эдэлж байгаа бөгөөд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага нь өсвөр насны 30 хоригдол, 433, 435, 437 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиуд нь “Насан туршийн суралцахуйн төв”-тэй хамтран 45 хоригдол, нийт 75 хоригдлыг суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулсан байна.

2023 онд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага 5, Аймаг, орон нутгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтарч 433 дугаар хаалттай хорих анги 7, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2, нийт 14 хоригдлыг ерөнхий боловсролын сургалтад хамруулан бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон.
Хорих анги, байгууллагын нийгмийн ажилтан бичиг үсэг үл мэдэгч 242 хоригдлыг бичиг үсэг эзэмшүүлэх сургалтад хамруулж, 171 хоригдлыг уншиж, бичиж сургасан.
Тайлант хугацаанд барилгын цахилгаанчин, оёдолчин, өрөг угсрагч, мужаан, гагнуурчин, сантехникч, засал чимэглэлчин, тогооч, зэрэг мэргэжлээр нийт 489 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж “Чадамжийн гэрчилгээ” олгожээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хохирол төлбөртэй 55 хоригдол ял эдэлж байгаагаас 54 хоригдлыг ажлын байраар ханган, 30 хоригдлыг цалинтай ажлын байраар хангасан бөгөөд 16,600,349 төгрөгийн цалин бодогдсон байна.
2023 онд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүд дээд байгууллагад орлого төвлөрүүлэх төлөвлөгөө, хорих анги, байгууллагуудын үйлдвэр, борлуулалтын төлөвлөгөөний биелэлт тус тус 100 хувь биелэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх, санал бодлыг сонсох зорилгоор “Ахмадын зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгуулсан.
Ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгууллагын 90 ахмад настанг ОХУ-ын Улан-Үдэ хотод аялуулах ажлыг зохион байгууллан ажиллалаа.


ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ
ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд