loader

АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

 
            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/43 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх 2021-2024 оны дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө”-г баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2023 онд алба хаагчдын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
            Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор цалин нэмэгдүүлэх, төв суурин газраас алслагдсан газарт ажиллаж буй алба хаагчид урамшуулал олгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, ижил чиг үүрэг бүхий гадны улс оронд туршлага судлуулах зэрэг арга хэмжээг авч ажиллалаа.
              Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/215 дугаар тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022-2023 онд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийг батлуулан, нийт анги, байгууллагуудад хүргүүлж, сар бүр сургалтын тайлан мэдээг авч нэгтгэн, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан.
            Тайлант хугацаанд 12 төрөл мэргэжлээр 796 алба хаагчид танхимын болон цахим сургалт зохион байгуулсан.
Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, алба хаагчийн мэргэжлийн манлайлал, ур чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт 368 алба хаагч, сонсогч хамрагдаж байна.
            Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтыг 3 удаа, “Офицер” бэлтгэх дамжааг 2 удаа, ШШГБ-ын цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтыг 2 удаа тус тус зохион байгуулж, шаардлага хангасан иргэдийг албан тушаалд томилсон.
            Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн нөөц бүрдүүлэх зорилгоор“Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулж, 33 оролцогчийг нөөцөд
БНСУ-ын “EL” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсанаар алба хаагчид 40 хувийн хөнгөлттэй үнээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдах боломж бүрдсэн.
            Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээ”-нд иргэн бүрийг хамруулах ажлын хүрээнд 2023 онд 1325 алба хаагчийг хамруулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Ахмадын хороо”-ны үйл ажиллагааг дэмжин “Төр хур” амралт, сувиллын газарт хотын бүсийн хорих анги, байгууллагын “Ахмадын зөвлөл”-ийн дарга нарыг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонсож, урлагийн тоглолт зохион байгуулж, гарын бэлэг гардуулсан.
Мөн ахмад настны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ОХУ-ын Улаан-Үүд хотод аялуулах, урлаг, спортын тэмцээн зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, тусламж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсан.
            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагууд “Хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө”-г шинээр бий болгож, зарим алба хаагчдад гэр бүлийн хэрэгцээний газрыг олгуулах ажлыг зохион байгуулан ажиллалаа.  
 
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ
 ЕРӨНХИЙ ГАЗАР
 
 
 
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд