loader

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖЛИЙН ДАМЖААНЫ ТӨГСӨГЧДӨД МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагчийн мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв”-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэнхимийн “Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжлийн дамжааг төгссөн 92 сонсогчдод мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.12.01/ боллоо.
Ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтсийн дарга, хошууч У.Анхцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар болон багш, албан хаагчид, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр төгсөгчдийг төлөөлөн сонсогч Б.Доржнамжил үг хэлж, сонсогч Б.Амина, Н.Алтан-Од, А.Дашдулам, Б.Гүнсмаа, О.Тэмүүжин, Э.Төгөлдөр нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд