loader

НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ЯЛТНУУД БОЛОН АЛБА ХААГЧИД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хүрээнд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийтэд тустай ажил хийх ял эдэлж буй ялтнуудыг мод тарих ажилд татан оролцуулж байна.
Энэ хүрээнд хорихоос өөр төрлийн ялын үр нөлөөг дээшлүүлэх, хөдөлмөрийн чиг баримжаа олгох зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т мод тариулах ажлыг өнөөдөр (2023.10.20) зохион байгууллаа.
Мөн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны алба хаагчид намрын мод тариалалтын ажилд оролцож, нийт 300 гаруй хайлаас тарив.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд