loader

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ 37 ДАХЬ ДУГААР

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 37 дахь дугаар хэвлэлтээс гарсан байна.
“Тус дугаарт Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг нийтэлсэн байна. Тухайлбал, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд шинээр “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан тус харилцааг урд өмнө хууль, эрх зүйн актаар зохицуулж байгаагүй ба “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн зорилт, хамрах хүрээ, хийгдэх арга хэмжээ нь Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилт, Хот, хөдөө болон Ногоон хөгжлийн сэргэлтүүдийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход чиглэгдсэн.
Түүнчлэн Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг бүрэн хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлж, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг сайжруулах, үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэхэд тус хөтөлбөр нь дэмжлэг үзүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгүүлийг хавсаргасан файл харах хэсэгт дарж үзнэ үү.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд