loader

ЭМЭГТЭЙ ХҮМҮҮЖИГЧДЭД ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчид болон хүмүүжигчдийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Швейцарын хамтын ажиллагааны газар”-ын санхүүжилтээр засвар, шинэчлэлийн ажлыг хийж, өнөөдөр (2023.10.05) ашиглалтад орууллаа.
Энэ хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн эмэгтэй хүмүүжигчдийн хувцас угаалга, хатаалга, халуун усны өрөө зэргийг шинэчлэн засварлаж, хэрэгцээт техник, тоног төхөөрөмжийг суурилуулснаас гадна нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн байр, удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинэчлэн засварлан тохижуулав.
Түүнчлэн алба хаагчдын хувцас солих болон хүүхдийн өдөр өнжүүлэх өрөөг шинэчлэн засварлажээ. Ингэснээр алба хаагчид ая тухтай орчин нөхцөлд ажиллах, хүмүүжигчдийн болон хүүхдүүдийн эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй, Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр, Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Мөнхбаяр, Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Амарзаяа, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри болон холбогдох албаныхан оролцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд