loader

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ, “СҮЛД” БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ТАМИРЧИН, ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР, Б.БААСАНХҮҮ “Hungary Master 2023”-Т ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдаж буй “Hungary Master 2023”-т Монголын жүдочдын эхний медалийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бавуудоржийн Баасанхүү авчирч салхийг хагаллаа.

Жүдо “Hungary Masters 2023”-т хоёр дахь оролдлогоороо хүрэл медаль зүүсэн тэрбээр үдээс өмнө Испанийн Жулия Фигуэроа, Германы Катарина Менз, Италийн Ассунто Скутто нарыг дараалан ялж “А” хэсгийн аварга болж хагас шигшээд Японы Вакана Когад ялагдсан.
Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн Лаура Мартинезийг өчих мэхээр цэвэр ялж шагналын тавцанд зогсов.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд