loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2021 ОНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТ

 

20                                                                                                                                                                                                 

 

Д/д

 

Зорилт

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

 

Биелэлт

1.

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх

 

1.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлэх;

2 дугаар сарын 25-ны дотор

       2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөө”-г 8 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 56 арга хэмжээг боловсруулан, батлуулж 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 07/399 дүгээр албан бичгээр ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлсэн.

1.2. Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс салбар нэгжийн  Авлигын эсрэг үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн, дүнг тооцох;

Хагас, бүтэн жил

 

         ШШГЕГ-ын харьяа 52 анги, байгууллагын Авлигын эсрэг үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэсэн. ШШГЕГ-ын даргын 2017.02.23-ны өдрийн А/23 дугаар тушаалаар батлагдсан “Ажил дүгнэх шалгуур үзүүлэлт, аргачлал”-ын дагуу анги, байгууллагын жилийн эцсийн ажлын үр дүнг тайланг үндэслэн дүгнэж, бичгээр болон 2022 оны 1 дүгээр сард зохион байгуулах эрх бүхий албан тушаалтны мэргэшүүлэх сургалтаар үүрэг өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

2

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим хуудсын хэрэгжилтийг хангах

2.1  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс хорих анги, байгууллагад ажиллах эрх бүхий албан тушаалтныг /ЭБАТ-ууд/ шинэчлэн томилж, үүрэг чиглэлээр тогтмол хангаж ажиллах;

Жилдээ

           ШШГЕГ-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжийн  дотоод хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан 53 эрх бүхий албан тушаалтныг шинэчлэн томилж, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр анги, байгууллагын хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан 51 эрх бүхий албан тушаалтныг АТГ-ын “ЭБАТ мэдээлэл” фэйсбүүк хуудсаар дамжуулан цахим сургалтад хамруулсан.

            Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-д харьяа анги, байгууллагын удирдах 54, эрх бүхий албан тушаалтан 55 нийт 113 албан хаагч цахимаар хамруулсан.

             АТГ-аас ирсэн үүрэг, чиглэлийн дагуу эрх бүхий албан тушаалтныг тогтмол үүргээр ханган ажиллаж байна.

2.2 Албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулан авах, цахим  бүрдүүлэлтийг хангаж ажиллах;

Тухай бүр

             2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар шинэчилсэн мэдүүлэг гаргасан 752албан хаагчийн мэдүүлгийг 100 хувийн бүрдүүлэлттэй гаргуулан авч, АТГ-т 2021.2.26-ны өдрийн 07/429 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.Тайлант хугацаанд шинээр, шилжин болон дэвшин томилогдсон 228, их хэмжээний өөрчлөлт мэдүүлсэн 16 нийт 996 албан хаагчаас ХАСХОМ-ийг гаргуулан цахимд баталгаажуулж, эрх бүхий албан тушаалтнаар дэвшин, шилжин томилогдсон 12 албан хаагчид эрх үүсгэн өгч, нууцын баталгааг гаргуулан авсан. Хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, мэдүүлэхээс татгалзсан албан хаагч байхгүй байна.

3

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх

3.1 АТГ-аас бэлтгэсэн тв шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ (фэйсбүүк, твиттер, уоиtube суваг), мөн лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэрэг бүхий л боломжтой хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэсэн байх;

Тухай бүр

          ШШГЕГ болон харьяа анги, байгууллага нь нэг цонхны үйлчилгээ бүхий иргэд нэвтрүүлэх хэсэгт "Та авлигагүй бүсэд нэвтэрлээ”, “Ашиг сонирхпын зөрчлөөс ангид бай” зэрэг зурагт хуудсыг байрлуулсан. Мөн ШШГЕГ болон харьяа анги, байгууллага цахим хуудсанд авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн “Харандааны адал явдал"  зохиомжит 3 шторкыг байрлуулж олон нийтэд хүргэсэн.

3.2. Авлигатай тэмцэх газраас санаачилсан аян, арга хэмжээг байгууллага, салбар нэгж, нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан зохион байгуулах;

Тухай бүр

         ШШГЕГ болон анги, байгууллагууд нь “Шударга ёс, хөгжил дэвшилд" мэдээллийн самбарыг шинээр хийж, АТГ-аас ирүүлсэн холбогдох мэдээллээр тухай бүр баяжуулан ажиллаж байна.

3.3. Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээллийн самбар ажиллуулах;

Тухай бүр

 

 

          ШШГЕГ болон анги, байгууллагууд нь цахим хаягт  “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” мэдээлийн дугаарын баннерийгбайршуулж, иргэд олон нийтэд мэдээллэн сурталчилж байна.

4

Авлигын эсрэг сургалт зохион байгуулах, албан хаагчдыг АТГ-аас зохион байгуулах сургалтад хамруулах

4.1. Авлигын эсрэг сургалтын санал, захиалгыг төлөвлөгөөнд тусгуулахаар АТГ-ын УССГХ- т хүргүүлсэн байх;

01 дүгээр сарын 25-ны дотор

-Сургалтад хамруулах санал, захиалга өгсөн байх

2021 онд тус төвийн сургалтад хамруулах албан хаагчдын саналыг ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс авч нэгтгэн, анхан шатны сургалтад 1564, давтан сургалтад 409 нийт 1973 албан хаагчийг танхимын болон цахим сургалтад хамруулах саналыг АТГ-т хүргүүлсэн.

4.2. АТГ-аас зохион байгуулдаг авлигын эсрэг анхан болон давтан сургалтад албан хаагчдаа хамруулсан байх;

Жилдээ

-Сургалтад хамрагдсан албан хаагчийн тоо

              ШШГЕГ-ын даргын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан 53 эрх бүхий албан тушаалтныг шинэчлэн томилж, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр анги, байгууллагын хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан 51 эрх бүхий албан тушаалтныг АТГ-ын “ЭБАТ мэдээлэл” фэйсбүүк хуудсаар дамжуулан цахим сургалтад хамруулсан.

            ШШГЕГ-ын 2021 оны удирдах ажилтны зөвлөгөөнийг1 дүгээр сарын 29-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатарыгурьж авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаар 30 минутын сургалтыг зохион байгуулсан.

            2021 онд АТГ-ын Олон нийтийн төвийн сургалтад хамруулах албан хаагчдын саналыг ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс авч нэгтгэн, анхан шатны сургалтад 1564, давтан сургалтад 409 нийт 1973 албан хаагчийг танхимын болон цахим сургалтад хамруулах саналыг АТГ-т хүргүүлсэн. Хуваарийн дагуу 2021 онд 52 анги, байгууллагад шинээр томилогдсон 316, хотын анги, байгууллагын удирдах 5, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1,  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 36 нийт 358 албан хаагчийг сургалтад хамруулсан.

              Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-д ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, дэд дарга, хурандаа Х.Ариунболд, дэд дарга хурандаа Ч.Оюунцэцэг, Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболд нар биечлэн, харьяа анги, байгууллагын удирдах 54, эрх бүхий албан тушаалтан 55 нийт 113 албан хаагч цахимаар хамрагдсан.

4.3. Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өөрсдийн нөөц бололцоо, сургагч багшаар дамжуулан иргэд, хүүхэд залуус хүргэх шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, үр дүн тооцож, тайлагнасан байх;

Жилдээ

-Сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулсан байх,

-Хамрагдсан хүүхэд залуус, иргэд тоо

  2021 оны жилийн эцсийн байдлаар Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 401, 405, 407, 409, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага, 413, 415, 417, 419, 421, 423, 425, 427, 429, 433, 435, 437, 439, 441, 445, 457 дугаар хорих ангиуд, НШШГГ, БХЗХТБАА, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс аймаг дахь ШШГГ, Багануур дүүрэг дэх ШГХ, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШГХ, Баривчлах төв нь тус тус сургалт зохион байгуулсан байна.

5

Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх, хариугхугацаанд нь мэдэгдэх

5.1   Авлигатай       тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмж,

5.2   Мөрдөгчийн мэдэгдэл,

5.З.Зөрчил арилгуулах албан бичгийн хүрээнд тодорхой арга хэмжээ зохион байгуулах

Жилдээ

-Арга хэмжээг хэрэгжүүлэн хариу тайланг хүргүүлсэн байх

           ХЗДХЯ-ны 2021.03.04-ний өдрийн 3/1004 дүгээр алба бичгээр ирүүлсэн “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигын эсрэг эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд мониторинг хийсэн зөвлөмж”-ийн биелэлтийг 2021.06.15-ны өдрийн 01/1344, 2021.12.13-ны өдрийн 01/2606 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

           2021 онд АТГ-аас мэдэгдэл ирээгүй болно.

          

6

Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санаачилга өрнүүлэх

6.1. Авлигын эсрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэлэлцүүлэг, сургалт, семинар, уулзалт зохион байгуулах;

Жилдээ

-Тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байх;

           2021 оны жилийн эцсийн байдлаар Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 401, 405, 407, 409, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага, 413, 415, 417, 419, 421, 423, 425, 427, 429, 433, 435, 437, 439, 441, 445, 457 дугаар хорих ангиуд, НШШГГ, БХЗХТБАА, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс аймаг дахь ШШГГ, Багануур дүүрэг дэх ШГХ, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШГХ, Баривчлах төв нь тус тус сургалт зохион байгуулсан байна.

6.2. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байгуулах аливаа гэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авсан байх;

Жилдээ

-Санал дэвшүүлж, гэрээ хэлэлцээрт тусгасан байх;

       Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/54 дүгээр тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны худалдан авах ажиллагааныгэрээ хэлэлцээрт авлигаас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан.

7

Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх шалтгаан, нөхцлийг арилгуулах арга хэмжээ авах

7.1 Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хас банктай мэдээлэл солилцох ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх;

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийг шуурхай хүлээн авах чиглэлээр хуулийн байгууллага болох арилжааны банк хооронд мэдээлэл солилцох ажлыг үргэжлүүлэх ажлыг эрчимжүүлсэн байна.

        -Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран ажиллах хүсэлтийг 2021 оны 04/471 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. Уг газрын удирдах албан тушаалтнуудтай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 11 дүгээр сард уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох шаардлага, үндэслэлийг танилцуулж, улмаар 2021.11.19-ний өдрийн 04/2761 дүгээр албан бичгээр хамтран ажиллах хүсэлтийг дахин хүргүүлээд байна.

 

        -УБЕГ-тай 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх чиглэлээр харьяа нэгжүүдэд аргачлалаар хангах цахим сургалтыг зохион байгуулсан. Уг ажлын үр дүнд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг УБЕГ-т хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

         -Төрийн худалдаа авах ажиллагааны газартай 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 04/19 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг ажлын хүрээнд тендерт оролцож буй хуулийн этгээдэд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөртэй эсэх тодорхойлолтыг tender.gov.mn цахим хаягаар олгохоор ажлыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

 

            -Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөртэй эсэх тодорхойлолт, лавлагааг Голомт банкны цахим хуудас болон аппликейшнээр дамжуулан олгох ажлыг үйл ажиллагаанд нэвтрүүлж, Голомт банктай 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 12/И-КҮБ/780 дугаар гэрээг байгуулсан.

 

         -Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах, ажлын ачааллыг багасгах, зардлыг бууруулах зорилгоор Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт, Хаан, Тээвэр хөгжлийн банктай өмнөх онуудад хэрэгжүүлж байсан хамтын ажлыг үргэлжлүүлж, 2021 онд Чингис хаан банктай 2021.09.28-ны өдрийн ШГА-09, Капитрон банктай 2021.10.25-ны өдрийн ШГА-10 дугаар хамтран ажиллах гэрээгээр тус тус байгуулж, мэдээлэл солилцох ажлыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Мөн Богд банктай 2021 оны 4б/300, Хас банктай 2021 оны 4б/301, Ариг банктай 2021 оны 4б/302 дугаар албан бичгээр тус тус хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж, Богд, Ариг банктай мэдээлэл солилцох ажлыг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган, хамтран ажиллах гэрээний төслийг хүргүүлсэн.

 

        -Хилийн лавлагаа, мэдээлэл харилцан солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ТЕГ-аас зохих зөвшөөрлийг авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ХХЕГ-ын удирдах албан тушаалтнуудтай албан уулзалт хийсэн. Уг ажлын үр дүнд цаасан суурьтай мэдээлэл солилцох ажлын зардлыг бууруулж, ХХЕГ-т хилийн хориг тогтоох, сэргээх мэдээлэл харилцан солилцож ажиллахаар шийдвэрлэсэн. Мөн хилийн хориг тогтоох, сэргээх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулж, ХХЕГ-т 2021.11.23-ны өдрийн 1/2449 дүгээр албан бичгээр хүргүүлсэн, цахим сан ашиглах эрх олгох асуудал шийдвэрлэгдэх шатандаа хянагдаж байна.

7.2 Гэмт хэрэг үйлдэж, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хүн, хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэх талаарх лавлагаа олгоход шаардлагатай мэдээллийг Цагдаагийн байгууллагатай цахимаар солилцох талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

Төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжирсан байна.

           Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хүн, хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан эсэх талаарх лавлагаа олгоход шаардлагатай мэдээллийг Цагдаагийн байгууллагатай цахимаар солилцох талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, лавлагаа, дүн шинжилгээний албаны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулж,  хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 1379ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан 4001 этгээдийн дууссан тогтоолыг хянаж, цагдаагийн байгууллагын ls@police.gov.mn хаягаар хүргүүлэн хамтран ажиллаж байна.

7<span st

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд