loader

МОНГОЛЫН МОД ҮРЖҮҮЛЭГ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

Уг санамж бичгийн хүрээнд талууд мод үржүүлэх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, жимсний аж ахуй байгуулах, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийг олох, мод тарих ажлыг гүйцэтгэх, арчлах ашиглах, хамгаалах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.

Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо нь 2014 онд байгуулагдсан бөгөөд мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг 200 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд