loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ О.АМАРСАНАА


Овог, нэр:
Оюунхүүгийн Амарсанаа
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Бригадын генерал, удирдахуйн ухааны магистр

Төгссөн сургууль, дамжаа:
Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр;
Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистр зэрэгтэй төгссөн.
Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн академид мэргэжил дээшлүүлсэн; 
Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
Төв аймгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
Эрүүгийн цагдаагийн газарт хэлтсийн төлөөлөгч;
Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч;
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга;
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга;
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга;
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст дэд дарга бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга;
Эрүүгийн цагдаагийн газарт хэлтсийн дарга;
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга;
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга;
Эрүүгийн цагдаагийн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга;
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга;
Дундговь аймаг дахь цагдаагийн газрын дарга;
Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын дарга;
Экологийн цагдаагийн албаны дарга;
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга;
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд