loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

ШШГЕГ нь Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг, хөгжлийн стратеги зорилтын хүрээнд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд гадаадын зарим улс орны мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд эдгээрийн нэг болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын дэмжлэгээр алба хаагчдыг чадавхжуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан билээ.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд 1991 оноос эхлэн Монгол Улсад олон арван хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн сайн дурын ажилтныг ажиллуулах, төрийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгуулах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.
Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь 2016-2019 оны хооронд “Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын алба хаагч, багш судлаачдыг чадавхжуулах” багийн сургалтын төслийг дэмжин хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд хорих ял эдлүүлэх чиглэлийн багш судлаач, удирдах болон гүйцэтгэх түвшний нийт 74 алба хаагч 14 хоногийн мэргэшүүлэх сургалтад гурван жил дараалан амжилттай хамрагдсан.
Дээрх сургалтыг хэрэгжүүлэгчээр БНСУ-ын Хууль зүйн хүрээлэн ажиллаж, алба хаагчдыг БНСУ-ын ял эдлүүлэх ажиллагааны тогтолцоо, үүсэл хөгжил, хорих ял эдлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны ололт, амжилт, шинэлэг арга хэлбэр, технологийн дэвшлийн талаар хичээл сургалтыг танхимын хэлбэрээр орсноос гадна БНСУ-ын хорих байгууллагын алба хаагчдын сургалтын төв, хорих ангиудын үйл ажиллагаа, тус улсын соёл, уламжлалтай танилцуулдаг үр өгөөж бүхий сургалт юм.
Энэхүү сургалтын төслийн дараагийн шатны багийн сургалтын саналыг Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, эрүүгийн ял, шийтгэлийн бодлого дахь шинэчлэлийн нэн чухал үндсэн хэсэг болох “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлж буй алба хаагч”-дыг чадавхжуулах чиглэлээр боловсруулан БНСУ-ын талд Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамаар уламжлан хүргүүлсэн бөгөөд Койкагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон бусад холбогдох байгууллагууд зохих түвшинд дэмжээд байна. Сургалтын төслийн удирдагчаар ШШГЕГ-ын даргын ахлах даалгавар гүйцэтгэгч, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ц.Очгэрэл ажиллаж байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд