Боксын УАШТ-ээс “Сүлд” биеийн тамир спортын хороо багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ
2017-01-16
21-р зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 01 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 39 байгууллагын 201 тамирчин өрсөлдсөнөөс “Сүлд” биеийн тамир спортын хорооноос 8 тамирчин оролцож, 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар алтан медаль, шилдэг тамирчны цом, 69 кг-ын жинд О.Батзориг мөнгөн медаль, +91 кг-ын жинд 441 дүгээр ангийн Мэргэжлийн удирдлагын тасгийн ажилтан, дэд ахлагч Б.Агарзандан хүрэл медаль хүртэж, “Сүлд” биеийн тамир спортын хороо багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртжээ.
