Алба хаагчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлалаа
2022-07-19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн, цусаа хандивлалаа.
Цусаа хандивлах үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2022.07.19/ зохион байгууллаа.
Таны нэг удаад хандивласан цус гурван хүний амийг аврах бүтээгдэхүүн болдог төдийгүй 17-60 насны эрүүл хүн бүр цусны донор болох боломжтой байдаг. Тиймээс ч алба хаагчдын зүгээс эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд гар бие оролцож байгаадаа талархаж буйгаа илэрхийлээд иргэдийг сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цусаа хандивлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.
