loader

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИД БОЛОВСРОЛЫН ЗЭРГИЙН ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр дээр Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй, Нийгмийн ажлын чиглэлээр нийт 36 сонсогч амжилттай төгслөө.

Төгсөлтийн баярын ёслолын ажиллагаа Их жанжин Сүхбаатарын талбайд, төгсөгчдийн “Туяат оройн тооллого” Дотоод хэргийн их сургуулийн талбайд 2022.06.18-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд оролцож, шилдэг төгсөгч нарт боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдэгийг гардуулсан.


Тус ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, ШШГЕГ-ын даргын ахлах даалгавар гүйцэтгэгч, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл нар оролцлоо.

Мөн үеэр сургуулиа амжилттай суралцаж, онц төгссөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 541 дүгээр дамжааны төгсөгч Б.Халиун “Онцлох диплом” гардан авч, Дотоод хэргийн их сургуулийн магистрын сургалтад элсэлтийн шалгалтгүйгээр суралцах эрхийн бичгээр шагнагдсан.

Нийт төгсөгчиддөө ажлын өндөр амжилт хүсье.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд