loader

“ЭРҮҮЛ НОГООН ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБАН ӨРӨӨГ ЦЭЦЭГЖҮҮЛЭВ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын албан өрөө болон коридор, объектыг цэцэгжүүлэх “Эрүүл ногоон орчин” сэдэвт хоёр сарын аян зарлаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тус аяныг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд алба хаагчдыг 7 багт хуваарилан зохион байгуулсан бөгөөд  “Тэргүүн” байрт ахмад Д.Дэлгэрмөрөн ахлагчтай “Цэцгийн хүсэл” баг, “Тусгай байр”-т ахлах дэслэгч Д.Байдраг ахлагчтай “Нандин цэцэг” баг тус тус шалгарлаа.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд