loader

НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ял, шийтгэл эдлүүлэх ажиллагааны тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд боловсруулах ажлын хэсгийг ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавын тушаалаар байгуулан ажиллуулж байна.
жи

Энэхүү ажлын хүрээнд нийтэд тустай ал хийлгэх ялын хэрэгжилттэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан боловсронгуй болгох зорилгоор Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт цахим хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Дээрх хэлэлцүүлэгт аймаг, нийслэл дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн удирдлага, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хариуцсан алба хаагчид, Дотоод хэргийн хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрдэмтэн судлаачид, Шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн багш судлаачид, прокурорын байгууллага болон ажил олгогч байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид боловсруулагдаж буй хуулийн төсөлд санал оруулах чиглэлийн талаар ярилцаж, олон улсын тэргүүн туршлагыг судлах, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг хангах явцад үүсч буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар ажил хэрэгч санал дэвшүүлснийг хуулийн төсөлд тусгах ажлын хэсэгт уламжлахаар тогтлоо.

            Тухайлбал, нийтэд тустай ажлын эрх зүйн ойлголтыг бий болгох, ялтнуудаар нийтийн ашиг сонирхолд нийцсэн, зорилтот бүлгийн иргэдэд дэмжин туслах, нийтийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажлыг хийлгэх, хийгдэж буй ажлыг үнэлэх, ял шийтгэгдсэн хүнд нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх, зан үйлд нөлөөлөх тусгайлсан хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, ялын үр нөлөөг олон нийтэд зөв хүргэх зэрэг ажлуудын эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан боловсруулах саналуудыг шинээр гаргажээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд