loader

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллалаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Цагдан  хорих 461 дүгээр ангид ажиллав. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  сэжигтэн, яллагдагчийн ар гэрийнхэнтэй уулзах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нөхцөл байдалтай танилцсан юм.  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Цагдан хорих байрны нөхцөл байдал сайжирсан гэдгийг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хэлж байна.

Сэжигтэн яллагдагч ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй  уулзах хууль зүйн зөвлөгөө авахад тодорхой бэрхшээл гарах гээд байна гэдэг асуудал тавьсан.  Хүний эрхийн үндэсний комиссын хүсэлтийн дагуу газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцаж байна. Өмгөөлөгчтэй уулзаж, хууль зүйн туслалцаа авах эрх хэвийн явагдах бололцоотой байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д удахгүй өргөн барина. Энэ хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч болзошгүй юм байна. Гэхдээ хүний эрх гэх нэрийдлээр хэт задгай байвал эргээд үйлчлүүлэгч болоод үйлчлэгчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй. Тиймээс нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддагыг бодож аль аль талдаа эрсдэлгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой” гэсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд