loader

Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүй дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд салбарын хэмжээнд иргэн, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны болон ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд ял, шийтгэл эдлүүлэх ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ц.Очгэрэлээр ахлуулан байгуулсан билээ.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд эрүүгийн ял, дундаа шинэ төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилттэй холбогдсон эрх зүйн зохицуулалтын нарийвчлан боловсруулах зорилгоор Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын зүгээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан санал авах ажиллагааг цахимаар болон зайны хэлбэрээр зохион байгуулж байна.

Ээлжит цахим хэлэлцүүлгийг зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилттэй холбогдуулан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас  2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй  болгохоор зохион байгуулагдаж энэхүү хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн прокурор, цагдаагийн байгууллага, аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс, Цахим хяналт, удирдлагын төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь бусад төрлийн ялаас ялгагдах онцлог шинж, арга зүй, технологийн шийдэл бүхий ял бөгөөд шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олны харилцаан дунд хөдөлмөр эрхлэх, суралцах боломжийг олгохын зэрэгцээ нийгмийн харилцаанд тодорхой үүрэг хүлээн оролцох, нийгмийн хөгжлийг дэмжсэн үр дагаварыг бий болгохын зэрэгцээ биечилсан ба техникийн хяналт, нөлөөллийн ажлын тусгайлсан нөхцөл шаарддаг ял билээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид боловсруулагдаж буй хуулийн төсөлд санал оруулах чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, олон улсын тэргүүн туршлагыг судлах,зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангахад шаардлагатай программ хангамж мөн шаардлага хангасан үзүүлэлт бүхий цахим бугуйвчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шуурхай албаны ажилтны орон тоог нэмэгдүүлэх, ялаас оргон зайлах үеийн эрэн сурвалжлах ажиллагааны журам, ялын хэрэгжилтийг хангах явцад үүсч буй түр саатуулах тусгайлсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх нэгжийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, ажиллагааны зардал, техникийн хангамжийг шийдвэрлэх зэрэг олон ажил хэрэгч саналыг дэвшүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлуулахаар тогтлоо.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд