loader

Сүрьеэ өвчний эрт илрүүлгийн урьдчилан сэргийлэх тойрон үзлэг эхэллээ

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нийт ял эдлэгсэд болон хоригдогчдыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Глобал сантай хамтран ажилладаг.

       Тус хамтын ажиллагааны хүрээнд “Сүрьеэгийн эрт илрүүлэг, ДОХ тэмбүү, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тойрон үзлэг”-ийг 2022 оны 02 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

       Тойрон үзлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413, 433, 435, 437, 439, 445 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт 954 хоригдол, 100 алба хаагчийг хамруулсан бөгөөд “Амьсгалын замын болон бэлгийн замын халдварт өвчний хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар” сургалт хийн, эрүүл мэндийн зөвлөмж, мэдээллийг хүргэлээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд