loader

Зуун сая мод тарих аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, ял шийтгэлийн бодлогыг мод тариалах үйл ажиллагаатай уялдуулж, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 100 сая мод тарихаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тус хөдөлгөөн хөдөө, орон нутгуудад эрчимтэй өрнөж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн хэмжээнд “108 сая мод тарьж ургуулах” аян зарлагджээ. Тус аянд Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Аймгийн засаг дарга О.Амгаланбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Н.Доной нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт мод тарих 2га газар, 200 ширхэг суулгац авах асуудлыг шийдвэрлүүлээд байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд