loader

“Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг багтаасан цахим аппликейшныг нэвтрүүлжээ

Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангитай хамтран алба хаагчдын цэрэгжилт, жагсаалч ажиллагааг сайжруулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг багтаасан цахим аппликейшныг нэвтрүүлэн, нийт алба хаагчдын гар утсанд суулган, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ.

Мөн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн кибер довтолгоотой тэмцэх бүлгийн дарга, хошууч Д.Эрдэнэбаяр, ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Д.Буянбаяр нар алба хаагчдад “Цэргийн дотоод албаны дүрэм” сэдэвт сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, программ хангамжийг сайжруулах чиглэлээр цаашид тус ангитай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд