loader

ХАМТАРСАН ШАЛГАЛТ ЯВУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга  хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар батлагдсан.         

Албан даалгаврын хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газар, дүүргүүдийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болон зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд мансууруулах бодисын эсрэг сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага тараан, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тодруулахаар 29 этгээдийг тестийн шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар 3 этгээдийн шинжилгээний дээжинд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд