loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялж Ардын Намын төв хороо, түр Засгийн газрын хамтарсан хурал 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэл хүрээнээ болж Засгийн газрын яамдыг шинээр байгуулахад дотоод, гадаад, ерөнхий гэсэн гурван хэлтэстэйгээр Шүүх яамыг байгуулсан байна. Энэ яамны ерөнхий хэлтсийн харьяанд “Гяндан салаа”-г байгуулснаар одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны эх үүсвэр тавигджээ.

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн 95 жилийн хугацаанд хэрхэн нэрлэгдэж ирсэнийг танилцуулъя. 1921 оноос гяндан салаа; 1936 оноос Улсын төв засан сайжруулах газар; 1940 оноос Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагерууд ба хорих ангиудыг удирдах газар; 1956 оноос Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс; 1963 оноос Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газар; 1981 оноос Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газар; 1992 оноос Монгол Улсын Хорих байгууллагуудыг удирдах газар; 1996 оны 12 дугаар сараас Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, 2002 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэж тус тус нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяалал нь 1921 оноос Шүүх яаманд, 1936 оноос Дотоод явдлын Яаманд /хожмоо НАХЯ/, 1985 оноос НАХЯ-ны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газарт, 1991 оноос Монгол Улсын Хууль зүйн яамны эрхлэх ажлын хүрээнд харьяалагдан төрөөс хүлээлгэсэн онцгой, хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж байна.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд