loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-ИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын 6 төрөлт тэмцээн”-ий шигшээ тоглолтууд 2024 оны 04 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн дарга нар оролцож, шилдгээр шалгарсан баг тамирчдад шагнал гардуулж, амжилт хүслээ.
Тус тэмцээнд 44 хорих анги, байгууллага, салбар, нэгжийн 520 гаруй тамирчин оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эмэгтэй шатрын төрөлд
нэгдүгээр байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Г.Номин;
хоёрдугаар байрт Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн сонсогч, Б.Одонтуяа;
гуравдугаар байрт 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч М.Мядагбадам;

Эрэгтэй шатрын төрөлд нэгдүгээр байрт 421 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ө.Батбаяр;
хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шүдний эмч, хошууч Ж.Дорждагва;
гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгч, ахмад Г.Түвшинтөрд;

Ширээний теннисний эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт405 дугаар хаалттай хорих ангийн нягтлан бодогч И.Энхтунгалаг;
хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нярав, ахлах ахлагч И.Эрдэнэчимэг;
гуравдугаар байрт421 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Д.Мэндбаяр;
Ширээний теннисний эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ч.Эрдэнэбаяр;
Хоёрдугаар байрт Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Наранбаяр;
гуравдугаар байрт Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Т.Золжаргал;
Дартсын эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Билгүүн;
Хоёрдугаар байрт441 дүгээр нээлттэй хорих ангийн нярав, дэд ахлагч Б.Халиунаа;
гуравдугаар байрт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ч.Даариймаа;
Дартсын эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч Н.Баттүшиг;
хоёрдугаар байрт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлагч Ш.Маргулан;
гуравдугаар байрт Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн дамжааны захирагч, хошууч З.Мягмардорж;
Туухайөргөлтийн эмэгтэй -65 кг төрөлд нэгдүгээр байрт Тусгай ажиллагааны газрын бүлгийн офицер, дэслэгч Л.Ангараг;
хоёрдугаар байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн тооцооны нягтлан бодогч, дэслэгч Ж.Цэвэлмаа;
гуравдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Баасансүрэн;
Туухайөргөлтийн эмэгтэй +65 кг төрөлднэгдүгээр байрт Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогооч, дэд ахлагч Ч.Баасандорж;
хоёрдугаар байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Н.Нямтуяа;
гуравдугаар байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Мөнх-Оргил;

Туухай өргөлтийн эрэгтэй -80 кг төрөлд
нэгдүгээр байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Д.Худабек;
хоёрдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, ахмад Д.Нямтулга;
гуравдугаар байрт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дүрс бичлэгийн хяналтын ажилтан, дэд ахлагч Г.Төмөрбаатар;
Туухай өргөлтийн эрэгтэй +80 кг төрөлд нэгдүгээр байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэслэгч Д.Хүдэрбулга;
хоёрдугаар байрт Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч, ахлах дэслэгч Э.Жамъянпүрэв;
гуравдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Алтансүх;
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн баг тамирчид;
хоёрдугаар байрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид;
гуравдугаар байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид;
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн баг тамирчид;
хоёрдугаар байрт Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид;
гуравдугаар байрт 433 дугаар хаалттай хорих ангийн баг тамирчид;

Волейболын эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид;
хоёрдугаар байрт Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид;
гуравдугаар байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид;

Волейболын эрэгтэй төрөлд
нэгдүгээр байрт
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн баг тамирчид;
хоёрдугаар байрт Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг тамирчид;
гуравдугаар байрт Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид;
Волейболын тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоочин, ахлах ахлагч Ч.Энхтайван;
Волейболын тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, дэслэгч Б.Гүрбазарсад;
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоорЦагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ариунболор;
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоорДархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Э.Энхтүвшин;
Байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт нэгдүгээр байрт Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги;
хоёрдугаар байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги;
гуравдугаар байрт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус шалгарлаа.
Шалгарсан баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд