loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН “СҮЛД” БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/208 дугаар тушаалаар “Сүлд” биеийн тамир, спорт хороог байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/17 дугаар тушаалаар “Сүлд” спорт хорооны дүрэм, удирдах зөвлөлийг баталжээ.

Тус спорт хороо нь байгууллагын бие бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, спортын ур чадварыг өндөр түвшинд хүргэж, бэлэн байдлыг хангах, тамирчдынхаа амжилтыг ахиулан тив дэлхий, улс орондоо байгууллагынхаа нэрийг өндөрт өргөх үндсэн чиг үүрэгтэй.

Тус спорт хорооны даргаар Монгол Улсын даян аварга, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, хурандаа Н.Батсуурь ажиллаж байна.

Спортын төрлийн жүдо бөх, чөлөөт бөх, бокс, пара пауэрлифтинг болон үндэсний бөх, сур харвааны тамирчид, алба хаагчдын бүрэлдэхүүнтэй өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус спорт хорооноос Монгол Улсын хөдөлмөрийн баатар-4, Монгол Улсын ардын багш-1, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч-2, Монгол Улсын гавъяат тамирчин-12, Олимпын аварга-2, Олимпын мөнгөн медальтан-1, Олимпын хүрэл  медальтан-2, Дэлхийн аварга-4, дэлхийн аваргын хошой хүрэл медальтан-1, Шатрын Их мастер-1, Монгол Улсын Даян аварга-1, Монгол Улсын аварга-1, Монгол Улсын арслан-2, Монгол Улсын заан-2, Монгол Улсын харцага-4, Монгол Улсын начин-11, аймаг, цэргийн цолтон-68, Олон Улсын хэмжээний мастерын зэрэгтэй-20 алба хаагч, тамирчид төрөн гарсан байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд