loader

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.АМГАЛАНБАЯРЫГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, бригадын генерал Ц.Амгаланбаярыг урьж уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтын үеэр бригадын генерал Ц.Амгаланбаяр өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, алба хаагчдын асуултад хариулж, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд нь амжилт хүслээ.
Алба хаагчдад өөрийн дурсамж, туршлагаа хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн бригадын генерал Ц.Амгаланбаяр танд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд