loader

Хяналт шалгалтын газар


ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗРЫН ЗОРИЛТ:
Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль,  ШШГЕГ-ын Хяналт, шалгалт, дотоод аудит, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны журам болон бусад холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэнчиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах, байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал, бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, санал, зөвлөмж өгөх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлж, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино.

                                                                                         Хяналт шалгалтын газрын бүтэц

Чиг үүрэг:
  • Байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс салбар нэгжийн үйл ажиллагаанд гарч буй зөрчил, дутагдлыг арилгаж, шалгалтын мөрөөр тодорхой ажил зохион байгуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;
  • Байгууллагын хэмжээнд Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын цахим хаягт баталгаажуулан, тайланг нэгтгэн хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх;
  • Байгууллагын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, салбар нэгжүүдийн ажлын үр дүнг дээшлүүлэх
  • Удирдлагаас өгсөн үүрэг чиглэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийх,
  • Байгууллагын хэмжээнд хяналт шалгалтын явцад илэрсэн нийтлэг зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, заавар, зөвлөмж гарган, биелэлтийг хангуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллах
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн чиг үүрэг
  •  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хамаарах төрийн бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн актууд, төсөл, хөтөлбөр, ШШГЕГ-ын даргын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө, тушаал, шийдвэрийн биелэлт, анги, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж үр дүнг тайлагнах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг холбогдох нэгжүүдэд өгч, биелэлтэд хяналт тавих;
  • Анги, байгууллагын тодорхойлсон эрсдэлийг нэгтгэн, байгууллагын эрсдэлийн үнэлгээг тогтоож, тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийлгэн, хөндлөнгийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн биелэлтийг хангуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
;

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд