loader

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

“ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ АЖИЛТАН” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт эхлэх болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн,  тавигдах шаардлага хангасан иргэд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэг цонхны үйлчилгээний төвд 13:30 – 15:00 цагийн хооронд дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй ;
  • Дээд боловсролтой.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;
  • Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гурван үеийн түүх намтар;
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй тус бүр 2 хувь/;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

       Харилцах утас: 7010-9962
Жич: Дээд боловсролтой, эрэгтэй иргэдийг бүртгэнэ.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд