loader

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны хамтын ажиллагааны хүрээнд тус албаны дарга, хурандаа генерал Д.В.Аристов, холбогдох албан тушаалтнуудын хамт 2018 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Оросын Холбооны Улсын Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны дарга, хурандаа генерал Д.В.Аристов нар хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд иргэний, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиглэлд хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, алба хаагчдыг харилцан солилцож, туршлага судлуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, онол, практикийн мэдээлэл болон баримт бичиг солилцох, хамтарсан семинар, бага хурал болон бусад албаны хурал, арга хэмжээг зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах юм.

 Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзалт хийж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын шүүхийн аюулгүй байдлын үйл ажиллагаатай тус тус танилцан, харилцан туршлага солилцов.  
   
       

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд