loader

Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр /2018.07.09/ гардуулан өгсөн юм.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Х.Мөнхбат "Цэргийн хүндэт" медалиар шагнагдав. Мөн тус үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдсан 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Ш.Булганы шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулж, шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Мөн Төрийн дээд одон медаль "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан 427 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Амардорж, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангийн хэсгийн дарга, хошууч Н.Цэрэнпунцаг, бэлтгэл хурандаа П.Бадамдорж, бэлтгэл хурандаа Ц.Энхбаатар, бэлтгэл хурандаа Б.Лхагва, "Цэргийн гавьяаны одон"-гооршагнагдсан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Зул-Очир,  "Цэргийн хүндэт" медалиар шагнагдсан Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Ё.Баярмагнай, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Ерөнхий жижүүр, ахмад Ш.Баярмагнай нарын шагналыг мөн өнөөдөр /2018.07.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.


Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд