loader

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд нар 2018 оны 06 дугаар сарын 13-14ий өдрүүдэдДархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 435 дугаар хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан команд штабын сургуулилтад оролцов.




Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр анги, газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзах үеэрээ  2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон ШШГЕГ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар танилцуулж, алба хаагчидтай биечлэн уулзаж, тулгамдсан асуудлууд болон санал хүсэлтийг нь сонслоо. 



Мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг Сахилга хариуцлагын жил болгосонтой холбогдууланалба хаагчдад сахилга, хариуцлагаа сайжруулж, сонор сэрэмжтэй ажиллах үүрэг чиглэл өгөв.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд