loader

“Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Хүүхдийн баярын өдөр”-ийг угтсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус газар нь уг арга хэмжээг 5 дахь жилдээ уламжилал болгон зохион  байгуулж байгаа бөгөөд хүүхэд багачууд, эцэг эхчүүд, иргэдийг талархалыг хүлээсэн арга хэмжээ болдогоороо онцлогтой юм.

Арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын багуудаас төлөөлөл болсон нийт 65 хүүхдэд ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүсийн гарын бэлгийг гардуулж, урлаг соёлын тоглолт үзүүлж, хүүхдийн паркад тоглуулах, орон нутгийг судлах музей үзүүлэх зэрэг үйлчилгээг үзүүллээ.  


Мөн иргэдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг сурталчилан, холбогдох гарын авлагуудыг тарааж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллажээ.

          
          

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд