loader

МУГТ Т.Батчимэг, ОУ-ын мастер С.Билгүүн нар дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхээ авчээ

       Монгол Улсын шатрын аварга шалгаруулах эрэгтэй 58, эмэгтэй 50 дахь удаагийн тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.

        Тус тэмцээнд шилдэг эрэгтэй 12, эмэгтэй 12 тамирчин өрсөлдснөөс ШШГЕГ-ын харьяа "Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчин, ОУ-ын мастер, дэслэгч С.Билгүүн тэргүүн байр, МУГТ, ОУ-ын мастер, эмэгтэй их мастер, хошууч Т.Батчимэг 4 дүгээр байр тус тус эзэлж, багийн дүнгээр "Сүлд" биеийн тамир спортын хороо тэргүүн байрт шалгарав.

          Мөн Т.Батчимэг, С.Билгүүн нар тус тэмцээнд амжилттай оролцсноор Гүрж Улсын Батуми хотод болох дэлхийн шатрын 43 дахь удаагийн олимпиадад оролцох эрхээ авчээ.

           

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд