loader

Санхүүгийн алба хаагчдын бүсчилсэн сургалт эхэллээ.

                 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 онд зохион байгуулах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу харьяа аймаг, нийслэл дэх хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдийн ахлах, тооцооны нягтлан бодогч, эдийн засагч, нярвын бүсчилсэн сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд Баянхонгор, Дундговь аймаг, Мандал суманд тус тус зохион байгуулах юм.

           Баруун бүсийн сургалт Баянхонгор аймагт 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд 10 байгууллагын 25 алба хаагч тус сургалтад хамрагдаж байна. 

                   Энэ удаагийн сургалтаар шилэн данс, худалдан авах ажиллагаа, төсөв, төсвийн зохицуулалт, үндсэн хөрөнгийн бүртгэл, актлах асуудал, цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, хувцасны тооцоо бодолт зэрэг сэдвийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын алба хаагчид болон санхүүгийн Юникус програмын сургагч багш нар хамтран хичээл сургалтыг заан явуулж байна.


Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд