loader

2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 424, тус газрын харьяа алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжүүдэд 1378, нийт 1802 өргөдөл, гомдол гаргасан байна.

Үүнээс 1332 буюу 73.9 хувийг бичгээр, 315 буюу 17.0 хувийг биечлэн, 65 буюу 3.6 хувийг утсаар, 42 буюу 2.3 хувийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвөөр, 48 буюу 3.2 хувийг байгууллагын цахим хаягаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан. Графикаар үзүүлбэл:

2018 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос ирүүлсэн нийт 1802 өргөдөл, гомдлын 1538 буюу 84.8 хувь нь өргөдөл, 255 буюу 14.1 хувь нь гомдол, 9 буюу 1.1 хувийг санал эзэлж байгаа бөгөөд 1659 буюу 92.0 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 143 буюу 8.0 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна. Үүнийг графикаар үзүүлбэл:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд ирүүлсэн 1802 өргөдөл, гомдлын 714 буюу 40 хувь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар, 341 буюу 19 хувь нь хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар, 747 буюу 41 хувь нь хүний нөөц, сургалтын чиглэлээр ирүүлсэн байна.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд нийт 42 иргэн хандсанаас 15 санал хүсэлт, 27 гомдол тус тус ирүүлсэн бөгөөд санал, хүсэлтийн 25 буюу 80.7 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 6 буюу 19.3 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна. 

2018 оны 1 дүгээр улирлын байдлаар хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 267 буюу 43.9 хувиар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 29 буюу 3.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд