loader

ШШГБ-ын нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт явагдаж байна

ШШГБ-ын нийгмийн ажилтнуудын мэргэшлийн болон манлайлах ур чадварыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуультай хамтран нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутаг дахь хорих ангиудын 51 нийгмийн ажилтан хамрагдаж байгаа бөгөөд Хорихбайгууллагадахьхөтөлбөртсуурилсаннийгэм, сэтгэлзүйнүйлчилгээ”, "Хоригдлынзанбайдлыгтодорхойлох, судалгааныаргазүй", "Нийгмийн ажилтны ёс зүй ба манлайлал" зэрэг сэдвүүдээр  хичээл,  сургалтыг заан явуулж байна.

Мөн сургалтад хамрагдаж буй алба хаагчид 409 дүгээр хаалттай хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангиудын нийгмийн ажилтнуудын ажлын арга барил, туршлагаас хуваалцав.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд