loader

Cургалт, зөвлөгөөн амжилттай явагдаж дууслаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөний хүрээнд Хууль зүй, Дотоод хэргийн сайд тус арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгснөөс гадна Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сангийн яам, Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд ирж, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.


Зөвлөгөөнд нийт 84 удирдах албан тушаалтан хамрагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нартай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нарын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтээрээ нэгдүгээр байрт шалгарсан 439 дүгээр хаалттай хорих анги, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, "Төр хур" амралт, сэргээн засах сувилал ТӨҮГ,  хоёрдугаар байрт шалгарсан 415 дугаар хаалттай хорих анги, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 437 дугаар нээлттэй хорих анги, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, "Үйлдвэр барилгын хэсэг", гуравдугаар байрт шалгарсан 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих анги,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,  "Хэрэмт цамхаг" УТҮГын дарга нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд шагналыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд