loader

“Цагдаа хотхон - Амгалан" 180 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Баянзүрх дүүргийн 10 хороонд баригдсан “Цагдаа хотхон-Амгалан” 180 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.01.19/ боллоо.

Ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тус барилгын ажлын гүйцэтгэлийг хийсэн "Цээб" ХХК-ны ерөнхий захирал  н.Энхтайван болон тус орон сууцанд орж буй алба хаагчид оролцов.

Үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж,  орон сууцны түлхүүрээ гардан авах гэж буй алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлийнхэнд эрүүл энхийг хүсээд энэхүү байрандаа олон жил, сайн сайхан амьдрахыг ерөөсөн юм.

Мөн тус барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулж байгааг дурдаад  өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн алба хаагчдын 27 орон сууцыг ашиглалтад оруулж, 1900 гаруй алба хаагчдыг орон гэртэй болгосон гэдгийг онцлоод цаашид энэхүү ажлыг үргэлжлүүлнэ гэв.

Тус орон сууцанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 31 алба хаагч орж байгаа бөгөөд түлхүүрээ өнөөдөр гардан авлаа.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд