loader

"Нэг цонхны үйлчилгээ" үзүүлэх байрыг шинээр ашиглалтад орууллаа

407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" 153 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 3 давхар, 540 м2 талбай бүхий "Нэг цонхны үйлчилгээ" үзүүлэх байрыг өнөөдөр /2018.01.05/ ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Мөнхжаргал, Барилгын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Т.Эрдэнэжаргал болон ангийн удирдлага, алба хаагчид оролцов.

"Нэг цонхны үйлчилгээ" үзүүлэх байранд тус ангийн нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн ажилтнууд байрлаж, иргэдээс өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авахаас гадна холбогдох мэдээ мэдээллээр хангаж, Төрийн үйлчилгээг иргэдэд нэр дороос түргэн шуурхай хүргэж ажиллах юм.  

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд