loader

"Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод 2017 оны 11 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

“Сүлд” биеийн тамир, спортын хорооны боксын дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хошууч Д.Ганзориг, ахлах мэргэжилтэн, ахмад Г.Гансүх нарын удирдлага дор 7 тамирчин тус тэмцээнд оролцов.

Тэмцээнд Оросын Холбооны Улсын Чита, Борж хотын баг, Бүгд Найрамдах Хятад Улсын Хайлар зэрэг 3 улсын 197 тамирчин, 10 жинд өрсөлдсөнөөс  эрэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ОУХМ О.Батзориг нэгдүгээр байр эзэлж, алтан медаль, 64 кг-ийн жинд спортын мастер Д.Баярхүү хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд спортын мастер С.Сосормаа гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 16,5 оноогоор гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл, цом, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.


Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд